Жин Дон Кей Америкийн “Бродвей” театрт тоглогддог шилдэг мюзикль, Холливудын кинонуудын хөгжмүүдийг энэ сарын 30-нд эгшиглүүлэх юм байна. Энэ нь Монголд хэзээ ч тоглогдож байгаагүй гэдгээрээ онцлогтой.
Тэр дундаа манай симфони оркестр, “Морин хуур”-ын чуулгын уран бүтээлчидтэй хамтран “Оддын дайн”, “Театрын сүнс”, “Муурнууд” зэрэг бүтээлийн алдартай хөгжмүүдийг тоглуулан дохих нь ээ.
Мөн Монголын хөгжмийн зохиолчдын сор болсон бүтээлүүдийн нэг “Алтан өргөө” киноны хөгжмийг удирдах санал тавихад Жин Дон Кей зөвшөөрч, дуурийн театрын симфони оркестртой тоглохоор болсон байна.
Энэ тоглолт нь дуурийн театрын урын санд үлдэж, монголчуудын сонсох дуртай концерт болохоороо гайхалтай. Тоглолтод дуурийн шилдэг уран бүтээлчид оролцох юм.
Түүнчлэн, тэрбээр долдугаар сарын 1-нд дуурь, бүжгийн театрын тайзнаа “Жизель” балетыг удирдан тоглуулах юм байна.