Монгол-Япон хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойд зориулан Японы “Earl grey film” компаниас хоёр орны бейсболын хамтын ажиллагааны тухай “Монголын залуу бейсболчийн тэмдэглэл” уран сайхны кино хийхээр болжээ. Уг кино ирэх онд нээлтээ хийх бөгөөд Ёкозүна М.Даваажаргал гол дүрд нь тоглох юм байна. Тус киноны зохиолыг монголд бейсболын багшаар ажиллаж байсан япон залуугийн өдрийн тэмдэглэлээс сэдэвлэн бичжээ. Хакүхо М.Даваажаргал сүүлийн жилүүдэд монголд бейсбол хөгжүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллаж байгаа төдийгүй Улаанбаатар хотод бейсболын сургууль нээх төлөвлөгөөтэй байгаа аж.
А.ЗУЛ