Гангийн зах зээлийн 40 хувийг Хятад эзэмшдэг

Хуучирсан мэдээ: 2012.06.22-нд нийтлэгдсэн

Гангийн зах зээлийн 40 хувийг Хятад эзэмшдэг

Дэлхийн зах зээл дээр эрдэс баялгийн үнэ ханшийг үндэстэн дамнасан цөөн компани тогтоож байна. Өөрөөр хэлбэл, манай улсын уул уурхайн компаниуд дэлхийн зах зээл дээрх эрдэс баялгийн үнийг тогтоох боломжгүй гэсэн үг.

Дэлхийн эрдэс баялгийн олборлолт, боловсруулалтын цаана голлох ямар тог­логчид байдаг талаар хүргэе. Зэ­сийн хувьд дэлхийн нийт олбор­лолтын 66 хувийг 15 компани гүйцэтгэж байна. Хэрэв энэ 15 компани ол­борлолтоо нэмэгдүүлбэл зэ­сийн нийлүүлэлт ихэсч, үнэ буурна. Тиймээс эдгээр ком­пани хоорондоо ярилцаж байж олборлолтоо тогтоодог аж.

Зэсийн баяжмалын хувьд үндэстэн дамнасан (Codelco, Freeport McMoran, BHP) гурван компани дэлхийн нийт зэсийн 28.9 хувийг баяжуулдаг. Үүний 23.6 хувийг Хятадад баяжуулж байна. Түүнчлэн дэлхийн нийт зэсийн 22 хувийг Хятадын үйлдвэрүүдэд хай­луулж байгаа юм.

Гангийн зах зээлийн хувьд ч Хятад улс үндсэн тог­логч юм. Тодруулбал, дэл­хийн нийт төмрийн хүдэр олборлолтын 56 ху­вийг үндэстэн дамнасан 15 компани гүйцэтгэж бай­гаа бөгөөд ган хайлах үйлд­вэр­лэлийн зах зээлийн 40 хувийг Хятад дангаар эзэм­шиж байна.

Алтны хувьд 27.8 ху­вийг Barrick, Newmont, Anglogold Ashanti, Gold Field гэсэн таван компани олборлож байгаа аж. Нийт үйлдвэрлэлийн 12.8 хувийг Хятад, 9.4 хувийг Австрали, 8.9 хувийг АНУ эзэлж байна.

Эх сурвалж: "ӨГЛӨӨНИЙ СОНИН"
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж