Чөлөөтийнхөн “Азийн хүүхдүүд” наадамд оролцоно

Хуучирсан мэдээ: 2012.06.22-нд нийтлэгдсэн

Чөлөөтийнхөн “Азийн хүүхдүүд” наадамд оролцоно

ОХУ-ын Якут улсын Якутск хотноо долдугаар сарын 4-16-нд болох “Азийн хүүхдүүд” олон улсын спортын тавдугаар наадамд оролцох чөлөөт бөхийн тамирчдын нэрс тодорчээ. Наадмын чөлөөт бөхийн тэмцээн долдугаар сарын 7-9-нд болох аж. Тэмцээн хөвгүүдийн 11, охидын 10 жингийн ангилалд болох бөгөөд Монголын өсвөрийн тамирчид 11 жингийн ангилалд өрсөлдөх юм байна. Тамирчид чөлөөт бөхийн өсвөрийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Хосбаяр, “Тэмүүжин” клубын дасгалжуулагч Ц.Гантөгс нарын удирдлага дор зодоглоно. Түүнчлэн олон улсын шүүгч Ю.Батсайхан тэмцээний шүүх бүрэлдэхүүнд багтан ажиллах ажээ.

“Азийн хүүхдүүд” наадамд оролцох чөлөөт бөхийн тамирчид:

Хөвгүүд:
38 кг: М.Даваабанди /Хилчин/
42 кг: Ц.Цогбадрах /Хасу Мегаватт/
46 кг: Б.Гүндсамбуу /Алдар/
50 кг: Х.Хишигбат /Тэмүүжин/
54 кг: З.Занабазар /Тэмүүжин/
58 кг: Б.Эрдэнэ-Очир /Ирээдүйн одод/

Охид:
40 кг: Н.Хулан /Архангай/
44 кг: Б.Дөлгөөн /Налайх/
48 кг: Г.Отгонжаргал /Алдар/
52 кг: Э.Лхагвадулам /Алдар/
57 кг: Х.Болортуяа /Орхон/
62 кг: П.Сүрэн /Хилчин/

С.ЦЭЛМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж