Их Британийн шинэ Ерөнхий сайд- Кэмерон

Хуучирсан мэдээ: 2010.05.12-нд нийтлэгдсэн

Их Британийн шинэ Ерөнхий сайд- Кэмерон

Консерватив намын тэргүүн Дэвид Кэмерон Их Британийн шинэ ерөнхий сайд болж Их Британийн эвслийн Засгийн газрыг тэргүүлэхээр боллоо. Түүнийг ИБУИНВУ-ын Хатан хаан II Елизавета хүлээн авч уулзан баяр хүргэжээ. Шинэ ерөнхий сайд Дэвид Кэмерон 43 настайдаа ийнхүү ерөнхий сайд болсон нь Их Британийн түүхийн сүүлийн 200 жилд гарч ирж байгаа хамгийн залуу Засгийн газрын тэргүүн болон тодорч байна. Мөн Их Британийн сүүлийн 70 жилд анх удаа эвслийн Засгийн газар байгуулагдаж байгаа нь энэ бөгөөд консерватив намын тэргүүн Дэвид Кэмерон Либерал Ардчилсан намынхантай хамтран байгуулж байгаа билээ. Одооноос Их Британийн Ерөнхий сайдын орлогчоор Либерал Ардчилсан намын тэргүүн Ник Клегг ажиллах болж байна. Мөн шинэ ерөнхий сайд Дэвид Кэмерон нь Хатан хаан II Елизаветийн хаанчлалын үед Засгийн газрын тэргүүний суудалд очихоор соёрхлыг нь хүртэж буй 13 дахь Ерөнхий сайд болж байгаа ажээ.

М.Наст   

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж