Мумбай хотын захиргааны байранд гал гарчээ

Хуучирсан мэдээ: 2012.06.22-нд нийтлэгдсэн

Мумбай хотын захиргааны байранд гал гарчээ

Энэтхэгийн үзвэр үйлчилгээний томоохон хот болох Мумбайн төвд төрийн албан хаагчид байрладаг хотын захиргааны байранд гал гарчээ.

Гал тус барилгын зургадугаар давхарт гарсан ба галын улмаас хоёр хүн нас барж, 14 хүн эмнэлэгт хүргэгдсэн байна. Гал гарсан байранд байсан зарим гэрчүүдийн мэдээлснээр агааржуулах хоолой гэмтсэнээс болж гал гарсан хэмээн мэдэгдсэн байна.

Гал газар авч, захиргааны байр тэр чигтээ утаагаар дүүрэх үед зарим хүмүүс барилгын гадна талын цонхны дамнуургаар дамжин дөрвөн давхар руу бууж байгаа дүрс бичлэг  хотын телевизүүдээр цацагдсан гэнэ. 

Гал гарч байх үед салхи ихтэй байсны улмаас гал улам  ширүүсч байсан хэмээн гэрчүүд мэдээлжээ. Харин энэ үед гал сөнөөгчид ирж, галыг унтраан хүмүүсийг аварсан байна. 

Цагдаагийнхны мэдээлж байгаагаар гал гарсан шалтгааныг одоо мөрдөн шалгаж байгаа юм байна. Зарим гэрчүүдийн мэдээлж байгаагаар гал унтраах ажилтнууд дуудлага өгснөөс хойш хагас цагийн дараа ирсэн бөгөөд түргэн хугацаанд ирж чадаагүй хэмээн гэрчүүд гомдоллож байгаа юм байна. Гал гарсан байранд ойролцоогоор 2500 төрийн албан хаагчид болоод 2000 энгийн иргэд байсан хэмээн цагдаа нар мэдээлжээ.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж