
Уралдааныг энэ сарын 17-ны “Дэлхий нийтээр цөлжилттэй тэмцэх өдөр” сарын аяны хаалтын ажиллагаан дээр дүгнэж, шагналыг гардууллаа. Уралдаанд Бугат багийн иргэн Л.Бурмаа, Хайрхан багийн өндөр настан Г.Ухнаа, Цамбагарав багийн иргэн А.Базарсад нар эхний гурван байр эзэлсэн байна. Мөн Буянт голын дагуу 50 гаруй га газрын хог цэвэрлэж, 23 албан байгууллагын 300 орчим төрийн албан хаагч орлцож, 15 тн хатуу хог хаягдлыг цэвэрлэжээ. “Хөрс бидний амьдрал баталгаа” сарын аяныг БОАЖГ, Жаргалант сумын ЗДТГ, Цөлжилтийг сааруулах төсөл, Ойн анги хамтран зохион байгуулсан талаар Ховд аймгийн БОАЖГ-аас мэдээллээ.