M5 Ultrabook худалдаанд гарна

Хуучирсан мэдээ: 2012.06.22-нд нийтлэгдсэн

Компьютер үйлдвэрлэгч Acer компани шинэ Aspire Timeline Ultra M5 Ultrabook нөүтбүүкээ энэ сарын сүүлийн долоо хоногт худалдаанд гаргана хэмээн мэдэгдсэн байна. M5 Ultrabook нь 0.81 инчийн зузаантай 4.3 фунт жинтэй бөгөөд өрсөлдөгч компанийн бүтээгдэхүүнээс хямд үнээрээ ялгарах төлөвлөгөөтэй байгаа аж.

Мөн 14 ба 15.6 инчийн HD дэлгэцтэй, гуравдугаар үеийн Intel Core процессортой (зөвхөн Core i3 болон i5), Nvidia график карттай, 500GB хатуу дисктэй, 2 ширхэг USB 3.0 оролттой юм байна. Үнийн хувьд 14 инчийн дэлгэцтэй M5 Ultrabook нь 779.99 ам.долларын байх бол 15.6 инчийн дэлгэцтэй нь 829.99 ам.долларын байх аж.

Мөн 14 инчийн дэлгэцтэй, хоёрдугаар үеийн Intel core процессортой Ultrabook нь 679.99 ам.долларын үнэтэй зарагдана гэнэ.

Т.МӨНХТҮВШИН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж