2012 оны нэгдүгээр сард шүүхээс түүнд авлигын хэрэгт буруутай гээд хоёр жил хорих ял оноосон юм. Мөрдөн байцаалтын явцад тэрээр 2004 оны ерөнхийлөгчийн сонгуульд оролцохдоо Румыны бизнесменүүдээс өөрийн кампанид 1,7 сая ам.доллар авсан нь тогтоогджээ. Нэстасе өөрөө хэргээ хүлээгээгүй ба шүүх ажиллагааг “улс төрийн өшөө авалт” гэж нэрлэсэн юм.
Өнгөрсөн лхагва гаригт Дээд шүүх түүний даван заалдсаныг авч үзэлгүйгээр ялыг хэвээр нь үлдээж, ерөнхий сайд асныг шоронд шилжүүлэх шийдвэр гаргажээ. Цагдаагийнхан түүний гэрт очих үеэр тэр хүзүүндээ гар буугаар буудсан байв. Нэстасе эмнэлэгт хүргэгдсэн ба түүнийг эргэсэн өнөөгийн ерөнхий сайд Виктор Понта мэдэгдэхдээ түүний биеийн байдал “хяналтад” байгаа гэв.
Социал демократ Адриан Нэстасе Румыны ерөнхий сайдаар 2000-2004 онуудад ажиллаж байгаад ерөнхийлөгчийн сонгуульд оролцон ялагдсаны дараа парламентын доод танхимын дарга байгаад авлигын дуулианы улмаас 2006 онд тушаалаасаа огцорсон байв.