Германы канцлер Ангела Меркель (Angela Merkel) Грекийн шинэ ерөнхий сайд Антонис Самарасыг Берлинд урьжээ. Канцлер утсаар ярихдаа “Шинэ ардчилал” намын даргад Засгийн газар толгойлох болсонд нь баяр хүргэлээ гэж Германы Засгийн газрын төлөөлөгч Штеффен Зайберт (Steffen Seibert) лхагва гаригийн орой мэдээлсэн байв.
Түүний хэлснээр, Меркель Грекийн шинэ ерөнхий сайдад “түүний хэрэгжүүлэх хүнд нүсэр ажилд нь амжилт, аз хүссэн” байна. Тэрээр хоёр орны Засгийн газрууд үр ашигтай хамтран ажиллана гэдэгт найдаж буйгаа хэлэв.
Гэхдээ тэдний анхны уулзалт энэ сарын 22-нд Герман, Грекийн хөлбөмбөгчид хагас шигшээ тоглолтоор учрах үед болж магадгүй. Меркель бундестимээ Гданьскт очин дэмжинэ гэдгээ хэлсэн байгаа.
Антонис Самарас Грекийн шинэ ерөнхий сайдын тангаргийг Төрийн тэргүүн ба Бүх Элладын үнэн алдартны шашины тэргүүн хамба нарын өмнө өргөлөө. Түүний толгойлох танхим хараахан бүрэлдээгүй сайд нар нь ойрын цагуудад тангараг өргөх болно. Хоёр дахь оролдлогоор барууны төвийн лидер ПАСОК намын социалистуудтай эвсэлдэж чадав. Мөн тэдэн дээр зүүний ардчилагчид нийлжээ.