Хойд Америк 3,35 сая саятантай гэсэн тоогоор аман хүзүүджээ. Гэсэн ч энэ бүс нутаг хөрөнгийн хэмжээгээрээ Ази-Номхон далайн орнуудтай харьцуулахад өндөр байгаа юм. Хойд Америкийн хөрөнгийн хэмжээ 11,4 триллион ам.доллар байгаа бол Ази-Номхон далайн орных 10,7 триллион байна. Дэлхийн зах зээлийн тогтворгүй байдлаас болоод эрсдэл өндөртэй Ойрх Дорнодыг оруулалгүй тооцож үзэхэд бүхий л бүс нутагт хөрөнгөтөн хүмүүсийн тоо буурсан ажээ. 2008 оны санхүүгийн хямралаас хойш хөрөнгөтөн хүмүүсийн тоо нийтдээ 1,7 хувиар буурсан байна.
Ази-Номхон далайн орнуудад нэмэгдсэн хөрөнгөтнүүдийн тал хувийг нь Хятадын хөрөнгөтнүүд эзэлжээ. Хамгийн их хөрөнгөтөн нэмэгдсэн улсуудыг Хятад улс 5,2 хувь буюу 562,000 саятнаар тэргүүлсэн байна. Харин араас нь АНУ, Япон, Герман зэрэг улсууд оржээ. Харин хамгийн бага хөрөнгөтөнтэй улсуудад Хонконг, Энэтхэг зэрэг улсууд орсон байна. Эдгээр улсад хөрөнгөтний хэмжээ тус бүр 17,4 ба 18 хувиар буурчээ.