
Алс харийн орнуудад нийлүүлсэн байгалийн хийн хэмжээ нь 156,6 тэрбум шоо метр байгаа нь өмнөх жилийнхээс 5,7 хувиар нэмэгджээ. Үүний зэрэгцээ байгалийн хийн дотоодын худалдаа 1,2 хувиар нэмэгдэн 265,3 тэрбум шоо метр болжээ. Хуучин Зөвлөлтийн орнуудад хийсэн “Газпромын” худалдаа бодит үзүүлэлтээр 16,4 хувиар нэмэгдэн 81,7 тэрбум шоо метр болов. Орлого нь 637,2 тэрбум рубль буюу 21 тэрбум ам.доллар орчим байгаа нь өмнөх жилийнхээсээ 41,6 хувиар нэмэгдэв.
“Газпромын” гэрээний хийн дээд үнэ нь 2011 оны дөрөвдүгээр улиралд 1000 шоо метрийнх нь 416,65 ам.доллар болсон нь нэгдүгээр улирлынхаасаа 19,8 хувиар илүү байна.
Хийн монополийн удирдлагын тооцоогоор “Газпромын” экспорт 2015 он гэхэд 180 тэрбум шоо метр болох гэнэ. Алс холын гадаад орнуудад хийж буй экспортоос энэ жилдээ 61 тэрбум хүртэл ам.долларын ашиг олно гэсэн дүгнэлт хийгджээ. Бүх орнуудад нийлүүлэх хийн хэмжээ 222 тэрбум шоо метр болох гэнэ.
Ш.МЯГМАР