АНУ-ын Холбооны нөөцийн систем (ХНС) Америкийн эдийн засгийг дэмжихэд бэлэн, гэхдээ үүний маш болгоомжтой хийнэ. Өргөн цар хүрээтэй зузаатгал хийгдэхгүй. ХНС-ийн Нээлттэй зах зээлийн хороо АНУ-ын сан хөмрөгийн “Твист” үнэт цаасны худалдан авалт ба солилцооны үйл ажиллагааг жилийн эцэс хүртэл сунгахаар шийдлээ. Үүний зэрэгцээ Бен Бернанкийн алба зээлийн суурь ханшийг тэг орчимд (0-0,25%) үлдээн үүнийг 2014 оны дараа ч энэ төвшинд барина гэжээ. Ханшийг буулгах зай завсар үлдсэнгүй, тэр нь Их Британийн 0,50 хувьтай харьцуулахад өчүүхэн төдий юм. Евро бүсэд тэр нь нэг хувь орчим байгаа билээ. Гэхдээ Америкийн эдийн засгийн өсөлтийн сулралтай ямар нэгэн аргаар тэмцэх ёстой байдаг.
АНУ-ын эдийн засаг 2012 оны эхний улиралд өмнөх гурван сарын гурван хувьтай харьцуулахад дөнгөж 1,9 хувийн өсөлттэй байв. Энэ нь ажилгүйдлийг шийдэхэд хангалтгүй бага. Тавдугаар сард ажилгүйдэл дахин дээшлээд 8,2 хувь болсон байна. Ажилгүйдлийн өндөр төвшин нь эдийн засгийн гуравны хоёр болох дотоодын хэрэглээнд сөргөөр нөлөөлж байна. Ийм маягаар Америк битүү тойрогт ороод байна. Өмнө нь Бернанке ярихдаа Европын байдал муудвал шийдвэртэй арга хэмжээг авна гэсэн байлаа.
Ш.МЯГМАР