Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар аадар бороо орох төлөвтэй байгаа тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2012 оны 06 дугаар сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон төвийн нутгийн ихэнх, говийн нутгийн хойд, зүүн зүгийн нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи нутгийн зүүн хэсгээр баруунаас, бусад нутгаар зүүн хойноос секундэд 5-10 метр. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 15-20 градус, Алтайн өвөр говь, говийн нутгийн өмнөд болон зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр 29-34 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. 21-23 градус дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 14 градус дулаан, харьцангуй чийг 77 хувь, агаарын даралт 861 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
2012 оны 6 дугаар сарын 23-наас 6 дугаар сарын 27-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
23, 24-нд зарим газраар түр зуурын бороо, 25, 26-нд ихэнх нутгаар хүйтэн бороо орно. Салхи хугацааны сүүлчээр ихэнх нутгаар секундэд 12-14 метр, говь талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 25-наас нутгийн хойд хэсгээр, цаашдаа нутгийн зүүн хагаст эрс сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 7-12 градус, Говийн нутгийн өмнөд, Дорнод Монголын тал нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 13-18 градус дулаан байна.