МАХН-ын дарга Н.Энхбаярыг Улаанбаатар хотоос гадагш гарах ёсгүй гэдгийг өнөөдөр Сүхбаатар дүүргийн шүүхээс сануулжээ. Учир нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд батлан даалтад байгаа хүн тухайн нутаг дэвсгэрээс гарахгүй байх гэсэн заалт байдаг аж. Ингэж сануулах болсон нь МАХН-ын дарга сонгуулийн ажлаар хэд хэдэн аймгийг зорьсонтой холбоотой бололтой.
С.Отгон