НҮБ-ын Хүүхдийн сангаас уриалга гаргажээ

Хуучирсан мэдээ: 2012.06.21-нд нийтлэгдсэн

НҮБ-ын Хүүхдийн сангаас уриалга гаргажээ

НҮБ-ын Хүүхдийн сан эх орны хөгжлийн ирээдүй болсон хүүхдийн эрхийг хамгаалах, тогтвортой хөгжлийг бий болгохын тулд гишүүн орнууддаа уриалга гаргажээ.

Уриалгад дурьдсанаар,

Нэгдүгээрт, хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдал, хөгжил, хамгаалал, тогтвортой хөгжлийн цөм байх. Энэ нь хүүхэд эрүүл, боловсролтой болон хүмүүжиж, хүчирхийллээс ангид, цэвэр агаар, аюулгүй хүнс хэрэглэж өсвөл тогтвортой хөгжилд хөтлөнө хэмээн үзэж байгаа ажээ. Одоогоор дэлхий дахинд 99 сая хүүхэд ундны усны сайжруулсан эх үүсвэрээс ус авах боломжгүй, 208 сая хүүхэд ариун цэврийн байгууламжгүй орчинд амьдарч байгаа гэнэ.

Хоёрдугаарт,  дээр дурдсан тогтвортой хөгжлийг хангахын тулд тэгш бус байдлыг арилгах.  Үүний тулд улс орнууд боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын салбарт хөрөнгө оруулалтыг оруулах нь нийгмийн тэгш бус байдлыг арилгахад тустай ажээ. 

Гуравдугаарт,
нийгмийн тэгш бус байдлыг арилгахын тулд ногоон эдийн засагт шилжихийг хөшүүргэ болох аж. Ногоон эдийн засагт шилжих нэгэн жишээ бол бүхий л салбарын үйлдвэрлэлийн ашиг орлого, хөрөнгө оруулалтын талаарх шийдвэрийг ил тод мэдээллэх, олон нийтийн оролцоог хангахад орших тухай НҮБ онцолж байна.

Дөрөвдүгээрт, тогтвортой хөгжлийг хангахын тулд аливаа улс орон залуусынхаа оролцоог нийгмийн бүхий л салбарт нэмэгдүүлэхийг уриалж байна. Тиймээс НҮБ-ын Хүүхдийн сан  нь эдгээр үзэл баримтлалыг гишүүн орнууд нь даган мөрдөн, үүнд чиглэсэн ажлыг үр дүнтэй зохион байгуулж байх талаар уриалж байгаа ажээ.

НҮБ-ын Хүүхдийн санг дэлхийн хоёрдугаар дайны дараах Европ, Хятад улсын хүүхдийг хоол хүнс, эм, хувцасаар тэтгэх яаралтай хэрэгцээг хангах зорилгоор Ерөнхий ассамблей 1946 онд анхныхаа чуулганы шийдвэрээр байгуулж байжээ. Гол зорилго нь хүүхдийг хамгаалах, өсгөн бойжуулж, хөгжүүлэх талаар улс гүрнүүдийн идэвх чармайлтыг дэмжих, хүмүүнлэгийн туслалцаа өгөхөд орших гэнэ. 

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж