Өнөөдөр Төвийн эрчим хүчний системд нийт 814 мегаваттын цахилгаанэрчим хүч үйлдвэрлэх хүчин чадал бүхий дулааны 5 цахилгаан станц ажиллаж байна. Эдгээр цахилгаан станцын техникийн нөхцөл муудан, хуучирч байгаа зэргээс шалтгаалан бодит цахилгаан үйлдвэрлэх хүчин чадал нь 646 мегаватт орчим бөгөөд энэ хэмжээ жил ирэх тусам буурахын хамт эрчим хүчний эрэлт хэрэгцээ улам бүр өсөн нэмэгдсээр байна. Улаанбаатар хотод зориулагдсан эрчим хүчний эх үүсвэрүүдийг орлуулах өөр эх үүсвэрүүд байхгүй учраасДЦС 2 болон ДЦС 3 –ын техник тоноглолыг төлөвлөгөөт 30 жилийн хугацаанаас нь хэтрүүлэн ашиглаж буй нь өнөөгийн эрчим хүчний системийн хангамжийг бууруулах төдийгүй эрчим хүчний дэд бүтцийг доголдолд хүргэх эрсдэл учруулж байна. Үүний улмаас хотын захын хороод болон аж үйлдвэрийн бүсэд байнга цахилгааны хязгаарлалт хийхэд хүргэдэг байна.
Одоо ажиллаж буй цахилгаан станцуудын үр ашигтай ажиллагаа нь тэдгээрийн элэгдэл хорогдол болон олон арван жилээр хоцрогдсон технологи ашиглаж буйн улмаас хангалтгүй байдаг. Ийм нөхцөл байдлуудаас учрах нөлөөлөл нь цахилгаан станцуудын ажиллагааны доголдол болон байгаль орчинд үзүүлэх хортой нөлөөлөл хэлбэрээр мэдрэгдэж байна. Орчин үеийн дулааны цахилгаан станцууд нь эдгээр станцуудыг бодвол бага нүүрс хэрэглэж их хэмээний цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай байдаг ба утаа бага гаргадаг юм.
Монголд цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх шинэ эх үүсвэр нэн шаардлагатай бөгөөд үүнийг бонино хугацаанд ирээдүйг харсан хамгийн боломжит шийдэл нь Профиси Коал юм.
Дэлгэрэнгүйг ЭНД дарж үзнэ үү.