Монгол орны гэрэлт ирээдүй

Хуучирсан мэдээ: 2012.06.18-нд нийтлэгдсэн

Монгол орны гэрэлт ирээдүй

Монгол улс одоо эргэлтийн үедээ орж, гэрэлт ирээдүй өөд хөгжих цаг үе ирж байна. Монгол орон нь байгалийн баялаг ихтэй, гадаад дотоодын хөрөнгө оруулалт их хийгдэж, эдийн засгийн хөгжлийн хурдацаар дэлхийд тэргүүлэх түвшинд хүрээд байна. ОУВС-аас тус улсын жилийн ДНБ хэмжээ 2012–2016 оны хооронд дундажаар 14%-д хүрч, ирэх онд Оюу Толгой ордод үйлдвэрлэл эхэлснээр ДНБ огцом өсч жилийн  22,9%-д хүрнэ гэж тооцоолж байна.

Хөгжлийн ийм нааштай хувилбар байхад нөгөө талаас үндэсний хэмжээнд эрчим хүчний хомсдолд орох аюул нүүрлэж байна. Монгол улс зах зээлийн эдийн засагт шилжиж эхэлснээс хойш эрчим хүчний салбар тун дорой хөгжилтэй цорын ганц салбар болж үлдэснээс болж Монголд эрчим хүчний хэрэгцээ асар хурдтай нэмэгдэж байгаа. Өнөөгийн эрчим хүчний дэд бүтэц Монголын өнөөгийн эрчим хүчний эрэлт хэрэгцээ, эдийн засгийн эрчимтэй хөгжлийн хэрэгцээ шаардлагыг хангаж чадахгуйд хүрлээ.

Саяхан хүртэл тус салбарт өөрчлөлт шинэчлэл удаан байсан ч одооноос өөрчлөлт гарч эхэллээ. Монгол улсын Засгийн газар энэхүү салбарт либералчлалын бодлого явуулж эхлэн, хөгжлийг хурдасгах, Монголын эрэлт хэрэгцээг хангахуйц цэвэр, байгаль орчинд ээлтэй, өндөр үр ашигтай дэвшилтэд технологи нэвтрүүлэх, эрчим хүчний хараат бус байдлыг бататгах, эцэст нь Монгол улсыг энэ бүс нутгийн эрчим хүч эксрпортлогч болгоход чиглэсэн хувийн хөрөнгө оруулалтыг татах, хөхиүлэн дэмжих байр суурийг баримталж байна.

Эдүүгээ Эрдэс баялаг, эрчим хүчний Яам болон Эрчим хүчний зохицуулах Хорооноос эрчим хүчний зах зээл, Монголын хоцрогдмол, алдагдалтай эрчим хүчний дэд салбарын асуудлыг шийдвэрлэхэд шинэ хандлагаар хандаж эхэлсэн.

Монголын засгийн газар, үндэснийхээ байгалийн баялаг нөөцөд түшиглэн, ирээдүйн хөгжлийн одоогоор бүрэн нээгдээгүй байгаа асар том зах зээл байгааг бүрэн ойлгож, ойрын ирээдүй буюу 2016 он гэхэд ашиглалтанд оруулах хамгийн орчин үеийн техник технологи бүхий цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх төслийг хэрэгжүүлэхээр хувийн хөрөнгө оруулалтыг татаж оруулахад анхаарлаа төвлөрүүлж байна. Чандганы цахилгаан станц нь Монголдоо хамгийн дэвшилттэй,  өдөр хүчин чадалтай байх юм. Саяхан Професи Коул Корпорацаас Монгол улсын Эрчим Хүчний газартай “Хамтран Ажиллах Хэлцэл” байгуулснаар энэхүү төслийг хэрэгжүүлэх нэг чухал алхам хийгдэж, хувийн хэвшлийг үндэсний эрчим хүчний асуудлыг шийдвэрлэх нэг чухал хүчин зүйл гэж үзэх боллоо.

Чандгана талд уурхайн аман дээрх 600 МВт-ын хүчин чадалтай ЦС барих тусгай зөвшөөрлийг Професи Коулд олгосноор эрчим хүчний хомсдолыг ойрын хугацаанд шийдвэрлэх нэг арга зам байгааг харуулж, Монголд эдийн засгийн хувьд өндөр ашигтай, байгаль орчинд ээлтэй эрчим хүч үйлдвэрлэх ирээдүйн чиг хандлагыг тогтоосон.

Нүүрсний чанарын үзүүлэлт янз бүр байх тул хямд үнэтэй эрчим хүчний нүүрсийг эрчим хүч үйлдвэрлэх байгууламж руу алс холоос тээвэрлэх нь эдийн засгийн хувьд ашиггүй байдаг. Харин Чандганы Цахилгаан станцыг уурхайн аман дээр барьж байгуулж, тээвэрлэлт шаардлагагүй болгосноор эдийн засгийн хувьд ашигтай, байгаль орчинд халгүй нааштай шийдлийг санал болгож байна. Нүүрсийг олборлон газар дээр нь цахилгаан эрчим хүч үйлдвэрлэн, түүнийгээ Цахилгаан Эрчим хүчний Нэгдсэн Сүлжээнд шууд дамжуулж, улмаар Монголын өнөөгийн болон ирээдүйн хэрэгцээг хангах юм.

Чандганы цахилгаан станцыг улс орны өмнө тулгараад байгаа эрчим хүчний хомосдлын асуудлыг шийдэх, эрчимтэй хөгжлийг хангах зорилгоор санал болгон дэвшүүлсэн. Цаашид асар том хэмжээний шинэ шинэ уурхайнууд бий болж, үйлдвэрийн болон хэрэглээний эдийн засгийн эрчимтэй хөгжих нь Монгол оронд эрчим хүчний хомосдлыг буй болгосноор Оросын Холбоот улсаас өндөр үнээр улам их хэмжээгээр эрчим хүч импортлоход хүргэвэл эдийн засгийг асар их алдагдалалд хүргэх аюултай.

Засгийн газраас санхүүжилт гаргахгүй, зээлийн баталгаа гаргуулахгүйгээр Чандганы цахилгаан станцыг барьж, шинэ эрчим хүчний хүчин чадлыг бусад санал болгоод байгаа ЦС-аас хавьгүй эрт буюу 2016 онд ашиглалтад оруулна.

Чандганы ЦС нь өндөр үр ашигтай, бохирдол багатай нүүрс боловсруулах цэвэр технологийг нэвтрүүлснээр Монголчуудад эрчим хүч үйлдвэрлэх талаарх ойлголт болон хүлээлтийг цоо шинээр харах боломжийг энэхүү шинэ Төсөл буй болгоно. Эрчим хүч үйлдвэрлэх ийнхүү томоохон байгууламжийг Улаанбаатар хотоос гадна байруулснаар нийслэл хот доторх хоцрогдмол эрчим хүч үйлдвэрлэх байгууламжуудын учруулж буй байгаль орчны бохирдлыг бууруулахад мөн тустай байх болно.

Эцэст нь, Чандганы ЦС мэтийн шинэлэг, асуудал шийдэхэд чиглэсэн төслүүд нь орон нутгийн ард иргэд, Монголын нийт ард түмний тусын тулд хийж болох хөрөнгө оруулалтын нэг сайн жишээ болно. Цахилгаан станц болон цахилгаан дамжуулах агаарын шугамууд барихаар Хэнтий аймагт урсаж орж ирэх хувийн  хөрөнгө оруулалт нь хэдэн зуун ажлын байр шууд буй болгож, алсдаа ч мөн ажлын олон байр буй болгоно.

Монгол орон нүүрсний асар их нөөцтэй. Нүүрсийг бүгдийг нь эскпортод гаргах боломжгүй ч дотоодын хэрэгцээг хангах туйлын хэрэгтэй байхаас гадна Монгол улсад том эрчим хүч экспортлогч болох боломжийг буй болгоно. Хоцрогдсон цахилгаан станцуудыг ажиллуулах, импортоор эрчим хүч авах нь оновчтой шийдэл бус юм. Бид алсын хараатай байж, Монгол улсад ашигтай нааштай шийдэлд хүрэхэд тустай урт хугацааны төслүүдийг хөхиүлэн дэмжих нь зүйтэй.

Улс оронд гэрэлт ирээдүй авч ирэх өөрийн чадавхийг хөгжүүлэн, байгалийн нөөц баялгаа үндэсний цэцэглэл хөгжил, сайхан ирээдүйг байгуулахад зарцуулахыг ямагт эрмэлзэх хэрэгтэй. Шинэ шийдэл, шинэ түншүүд, шинэ боломж нь өнөөдөр Монгол орны тулгараад байгаа эрчим хүчний хямралыг өнө эртний сүүдэр мэт замхаруулах  юм.      

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж