Хариуцлагатай хөрөнгө оруулалт өсөлт авчирна

Хуучирсан мэдээ: 2012.06.21-нд нийтлэгдсэн

Хариуцлагатай хөрөнгө оруулалт өсөлт авчирна

Гадаадын хариуцлагатай хөрөнгө оруулалт эдийн засгийн
өргөн хүрээтэй өсөлт хөгжлийг авчирна

Дэлхийд алдартай байгалийн нөөц баялаг нь Монгол улсын эдийн засгийг ирээдүйд олон жил эрчимтэй хөгжүүлэх баталгаа юм. Өдийгөө эдийн засгийн энэхүү өсөлт нь Монголын ард түмний амьдралыг эргэлзээгүй өөрчилсөн ба  нэг хүнд ногдох ДНБ –ний хэмжээ 2004 оноос хойш гурав дахин өсч 683 ам доллараас 2010 онд 2.200 ам долларт хүрсэн. Эдийн засгийн ийм гайхамшигтай өсөлт нь гэвч хүн амын ядуурлын түвшинг бодитой бууруулж чадаагүй , түүний  гуравны нэгээс илүү шахам хувийн амьжиргаа энэ түвшингээс дээш гарч чадаагүй  хэвээр байна. . Тиймээс үндэсний эрүүл хөгжилд олон тооны ажлын байр шинээр бий болгох, тогтвортой ажил эрхлэлтийг хангаж, гадаадын хөрөнгө оруулалтыг улам хүчтэй  татахад тэргүүлэх ач холбогдол өгөх шаардлагатай.  

Гадаадын хөрөнгө оруулалтын төслүүд нь Монголын хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсаар ирсэн төдийгүй манай эдийн засгийн эрчимтэй  өсөлтийн хамгийн шилдэг сонголт болсоор байгаа.  Гадаадын компаниуд Монголд олон тэрбум ам долларын хөрөнгө оруулснаар эдийн засгийн өсөлтийг нь хурдасгаж, үндэсний эдийн засгийг хөгжүүлэхэд тус нэмэр болж, олон иргэдийг ядуурлаас гаргаж байна. Тэд Монголд зарцуулах боломжтой орлого бий болгож, баталгаатай ажил эрхлэлт авчирч буй ч үүнээс илүү зүйл хийж чадна.    

Хөгжлийн өнөөгийн шатанд Монгол орон гадаадын хөрөнгө оруулалтгүйгээр өнөөгийн өндөр хурдацтай хөгжих боломжгүй тиймээс гадаадын хөрөнгө оруулалтыг Монголын ард түмэнд  удаан хугацаанд өгөөжтэй, ашиг сонирхолд нь нийцэж байхыг бид хариуцах ёстой. Манай улсын хөгжил үндсэндээ экспортод чиглэсэн уул уурхайн төслүүдэд төвлөрсөөр ирсэн нь нийт үндэсний хөгжлийг хязгаарлаж байна. Цаашдын хөгжилд дан ганц уул уурхайн төслүүдээр хязгаарлахгүй, эдийн засгийн өөр чухал чиглэлүүдээр гадаад хөрөнгийг татан оруулж,  Монголчуудад илүү өргөн  боломж нээж өгөх хэрэгтэй.  

Гадаадын хөрөнгө оруулалтыг зөвхөн шууд ажлын байр бий болгоход бус, мөн  үйлдвэрлэл, үйлчилгээний хоёр, гуравдах салбарт илүү хүчтэй идэвхитэй татан оролцуулах нь зүйтэй.  Ийм төрлийн урт хугацааны хөрөнгө оруулалттай төслүүд нь эдийн засгийн тэнцвэртэй хөгжлийн тогтвортой сонголт болохоо харуулж,  нийт Монголчуудад өгөөж ихтэй чадалтай эдийн засгийг цогцлон бүрдүүлнэ. Хэнтий аймагт дулааны цахилгаан станц барих Професи Коулын төлөвлөгөө нь чухам яг  ийм гадаадын хариуцлагатай хөрөнгө оруулалтын жишээ юм. Энэхүү цахилгаан станц нь тодорхой бүс нутгийн нүүрсээр ажиллаж, нийслэл хотын оршин суугчдыг цахилгаан эрчим хүчээр хангана.  

Професи нь цахилгаан станцаа барьж, ажиллуулахдаа Монголчуудыг богино болон урт хугацаааар авч ажиллулах үүрэг аваад байгаа.  Зөвхөн цахилгаан станцыг барьж байгуулан, нүүрсний уурхайг ашиглалтад оруулснаар 1,800 шинэ ажлын байр бий болохын зэрэгцээ олон тооны өндөр түвшний албан тушаалд нутгийн  мэргэшсэн чадварлаг боловсон хүчнийг сургах, тогтвор суурьшилтай ажиллуулах боломж бүрдэнэ. Үүнээс гадна, барилгын ажил нь бараа материал худалдан авах, тээвэрлэх, хоол хүнс, үйлчилгээ,  ханган нийлүүлэлт, ажилчдыг орон байраар хангахтай холбоотой дагавар ажлын байруудыг олноор бий болгоно.  

Иймэрхүү төслүүд нь хүмүүст урт хугацааны туршид ажил хөдөлмөр эрхлэх боломж нээж өгдөг бөгөөд цахилгаан станц болон тэнд ажиллагсдад зориулсан бараа материалын ханган нийлүүлэлт, үйлчилгээний эрэлт хэрэгцээ нь нэмэлт ажлын байрууд бий болгодгоороо чухал ач холбогдолтой байдаг.   Ингэж өргөжин тэлэх ажлын байрны боломж нь Монголын үндэсний үйлдвэрлэл, үйлчилгээний салбарыг бодитой хөгжүүлж,  нийт эдийн засагийн өсөлтөд эрч хүч нэмнэ.  

Ирж буй он жилүүдэд бидний өмнө тулгарах хамгийн том сорилт бол ард иргэдэд үр өгөөжтэй эдийн засгийн тогтвортой орчинг бүрдүүлэх тэнцвэртэй өсөлтийг хангах явдал байх болно. Бид бурхнаас заяасан газар нутгийнхаа байгалийн элбэг их нөөц баялгаа үндэсний эдийн засгийн хөгжлийг бусниулахуйцаар ашиглах ёсгүй.   

Бэлэн мөнгөөр хишиг түгээх, тэр байтугай уурхайн хувьцаа түгээх нь газрын баялгаасаа хүмүүст тараах хамгийн амархан арга зам мөн боловч энэ нь эдийн засгийн жам ёсны бодитой өсөлтийг боомилдог. Жам ёсны өсөлт нь тогтвортой худалдан авах чадвар бүхий өргөжин тэлсэн хэрэглэгчдийн бааз суурь дээр бий болдог бөгөөд энэ нь орон нутгийн түвшинд хүртээмжтэй, баталгаатай ажлын байр олныг бий болгохыг шаарддаг юм.

Гадаадын хариуцлагатай хөрөнгө оруулалтын төслүүдээс буй болох олон тооны ажлын байрууд нь  нийт эдийн засгийг бэхжүүлэхээс гадна цаашдын хөгжилд нь түүчээ болж,  Монголчуудын аж амьдралыг дээшлүүлнэ. Орлогын тогтмол эх сурвалжтай болсон хүмүүсийн тоо өсөн нэмэгдэхийн хэрээр илүү олон хүн эрүүл эдийн засагт оролцох чадвартай болдог.  Эдийн засгийн өсөлтийн тогтвортой  эх сурвалж буй болсноос үүдэлтэй  итгэл баталгаа нь эргээд шинэ бизнес, шинэ үйлдвэрлэл үүсэх гол хөшүүрэг, түлхэц болдог.  

Манай нөөц баялаг нь бидэнд эдийн засгийн үлэмж их өсөлт авчирсан. Одоо бид  эдийн засгийн хүчин чадлаа олон чиглэлтэй болгож, үндэсний үйлдвэрлэлийн өсөлтийг хангахуйц гадаад хөрөнгө оруулалттай төслүүдийг тойруулан  эдийн засгаа хөгжүүлэх ёстой. Ийм төслүүд нь газрын баялаг, уул уурхайн хүрээнээс хальж, ялангуяа нутгийн ард иргэдэд ажлын байр олноор нь бий болгож, нийт Монголчуудын аж амьдралыг дээшлүүлнэ.  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж