Сүхбаатарын талбайн баруун талын буюу Төв шуудангийн зүүн урд уулзвараас, Засгийн газрын ордны баруун тал, Улаанбаатар банк хүртэлх замын хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлаж, засварын ажил хийж эхэлжээ. Энэ хэсэгт өнөөдрөөс эхлээд зургадугаар сарын 24-ний 07.00 хүртэлх хугацаанд /06 сарын 20-24/ засвар, шинэчлэлийн ажлыг гүйцэтгэх аж. Мөн Баянзүрх дүүргийн нутаг Улаанхуарангийн зам, Хан-Уул дүүргийн нутаг Зайсан толгойн урд замд зам сэтэлгээний ажил хийгдэх учир маргааш буюу энэ сарын 22-ны 23.00 цагаас энэ сарын 24-ний 07.00 цаг хүртэлх хугацаанд замын хөдөлгөөнийг хязгаарлах ажээ.
Д.ЖАРГАЛ