
Шалгалтаар зарим хүнсний бүтээгдэхүүний савлагааны хэсэгт агааржуулалт, гэрэлтүүлэг хүрэлцээгүй, технологийн урсгал буруу байснаас гадна хүнсний ногоо, жимс жимсгэний 26.6 хувийг лабораторийн шинжилгээнд хамруулаагүй нь тогтоогдсон байна. Мөн Баянзүрх дүүрэгт байрлах “Миний дэлгүүр” 106 салбарт ажиллагсдын гар угаалтуур ажиллагаагүй, худалдааны танхимаа цэвэрлэдэггүй, зориулалтын агуулахгүй, 1200 нэр төрлийн бүтээгдэхүүнээс 20 нэр төрлийн бүтээгдэхүүнийг түүвэрчлэн шалгахад шинжилгээний дүгнэлт баталгаажилтгүй байсан нь илэрчээ. Мөн Хан-Уул дүүрэгт байрлах “Миний дэлгүүр” 108 дугаар салбар нь барилга байгууламжийг улсын комисст хүлээлгэн өгсөн актгүйгээр үйл ажиллагаа явуулсан нь илэрчээ.
Д.ЖАРГАЛ