“Хамтын туршлага-Бидний ололт” хөтөлбөр хэрэгжүүллээ

Хуучирсан мэдээ: 2012.06.21-нд нийтлэгдсэн

“Хамтын туршлага-Бидний ололт” хөтөлбөр хэрэгжүүллээ

Эмнэлгийн үйлчилгээний чанарыг сайжруулах жилийн ажлын хүрээнд Байгууллагуудын эрүүл мэндийн салбар зөвлөлүүдтэй хамтран зохион байгуулах “Хамтын туршлага-бидний ололт” сэдэвт туршлага судлах хөтөлбөрийг аймгийн ЭМГазраас зохион байгууллаа. Үйлдвэр аж ахуйн байгууллага, ТББ-ууд, Нэхий, Эрэл, Цахилгаан дамжуулах газар, Дулааны шугам сүлжээ, ЕБС-иуд, эрүүл мэндийн байгууллага, Төмөр зам, Татвар, ХХҮХэлтэс, Нийгмийн даатгал зэрэг 40 гаруй байгууллагуудын эрүүл мэндийн салбар зөвлөлийнхөн туршлага судлах хөтөлбөрт хамрагдлаа. Тэд эрүүл мэндийг сайжруулахад байгууллагуудын оролцоо сургалтанд хамрагдаж, 2012 оны Улсын “Эрүүл мэндийг дэмжигч байгууллага” Дулааны цахилгаан станцын үйл ажиллагаатай танилцлаа.”Хамтын туршлага- Бидний ололт” сэдэвт туршлага судлах хөтөлбөрийг амжиттай хэрэгжүүлснээр эрүүл мэндийг дэмжих хөдөлгөөнийг өрнүүлэхэд, эрүүл мэндийн зан үйлийг төлөвшүүлэх, мэдээллийн сүлжээг өргөжүүлэхэд хамт олны оролцоог нэмэгдүүлнэ гэж үзэж байна.

Х.Соёл-Эрдэнэ /Дархан/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж