Могойн голд цахилгаан станц байгуулна

Хуучирсан мэдээ: 2012.06.21-нд нийтлэгдсэн

Могойн голд цахилгаан станц байгуулна

“Шинэ Азиа” групп Могойн голыг нүүрсний ордыг түшиглэн барих 60МВт-ын хүчин чадалтай ДЦС-ын бүтээн байгуулалт, барилга угсралтын ажлын хүрээнд Завхан аймгийн Тэлмэн сумын нутагт сонгосон талбайдаа Гаалийн баталгаат талбайн барилгын ажлаа эхлүүлжээ. Тус компани нь энэхүү бүтээн байгуулалтын ажлыг Барих-ашиглах-шилжүүлэх нөхцөлөөр хэрэгжүүлэхээр 2011 оны тавдугаар сарын 11-нд Монгол улсын Төрийн өмчийн хороотой Концессын гэрээ байгуулсан юм. Энэ хооронд төслийн нарийвчилсан судалгааг бүрэн хийж Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг энэ оны тавдугаар сард холбогдох яамаар батлуулж шаардлагатай зөвшөөрлүүдээ авсан байна.

Уг төслийн барилга угсралтын ажлыг БНХАУ-ын нэгэн олон улсад нэр хүндтэй компани гүйцэтгэх бөгөөд одоогоор тоног төхөөрөмжийн тээвэрлэлт эхлээд байгаа аж.

У.Болор
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж