Хэнтий аймаг энэ жил 10800 га-д үр тариа, малын тэжээл тариалах төлөвлөгөөтэй байснаас нийт 14293 га-д үр тариа тариалж, энэ хаврын тариалалтын ажлаа дуусгав.
Үүнээс 10199 га-д улаан буудай, 71 га-д овъёос, 160 га-д арвай, 10 га-д хөх тариа, 100 га–д эрдэнэшиш, царгас, бусад үр тариа, 2900 га-д тосны ургамал рапс тарьжээ. Тариалалтын хэмжээгээрээ нийтдээ 3000 га-д тариалсан Улаанбаатар хотын "Сандэй агро" ХХК тэргүүлсэн байна. Эднийх хориодхон хоногт АНУ-ын “Кэйс АйЭйч” маркийн трактороор тариалалтын ажлаа явуулж дуусгасан бол “Хурх гол” ХХК 2197 га-д, “Эвийн хүч” ХХК 1810 га-д, “Мөнх-Улз” ХХК 1230 га-д тариалж удаалжээ. Ийнхүү Хэнтий аймагт газар тариалангийн 21 аж ахуйн нэгж хаврын тариалалтын ажлыг явуулж дуусгасан байна.
И.БАЙГАЛМАА