Дорнод аймгийн баяр наадмын комисс зургадугаар сарын 19-ний өдөр хуралдаж, энэ жилийн аймгийн наадмыг зохион байгуулах салбар комиссыг байгуулан, ажлын төсөв, төлөвлөгөөний талаар хэлэлцжээ. Наадмыг бөх , морь, сур гэхчлэн есөн салбар хороо зохион байгуулах аж. Хурлаас гаргасан шийдвэр ёсоор дорнодчууд долдугаар сарын 10, 11-нд улсын баяр наадмаа тэмдэглэх бол Дорнодын бүх сум долдугаар сарын 5, 6-ны өдөр нэгдсэн журмаар наадах нь ээ.
Э.Сар