Нутаг орны амьжиргaa сайжирна

Хуучирсан мэдээ: 2012.06.21-нд нийтлэгдсэн

Нутаг орны амьжиргaa сайжирна

Сүүлийн хорин жилийн хугацаанд хот ба хөдөөгийн ард иргэд мэдэгдэхүйц өөрчлөлтийг туулж өнгөрүүлжээ. Эдгээрийг дэнслэн үзэхэд эерэг хандлага харагдах боловч өөрчлөлт шинэчлэл тэр бүр амар хялбар ирдэггүй билээ. Ирээдүйд бидэнд илүү аз жаргалтай, эрүүл энх, эдийн засгийн чадавхитай гэр бүлийг дэмжсэн олон нийтийн оролцоог хангасан хөгжил дэвшил хэрэгтэй байна. Хөгжил дэвшил ба дэд бүтэц салшгүй холбоотой гэж ярьдаг. Гэвч дэд бүтэц гэж чухам юу вэ? Дэд бүтэц гэдгийг цогцоор нь авч үзэх нь зүйтэй. Супермаркетаар үйлчлүүлэхийн оронд өөрөө хүнсний ногоогоо тарих эсвэл ногооны тариалан эрхэлдэг хүмүүст ногоогоо борлуулж амьжиргаандаа нэмэр болгохыг ойлгож байгаа юм. Баасан гарагийн оройн амралт, зугаа цэнгэл ч үүнд багтана. Эдгээр өөрчлөлт нь тийм ч нүсэр санагдахгүй байж болох авч утга төгөлдөр зүйл юм.

Чандганы цахилгаан станц нь энэ бүгдийг агуулсан цогц хөгжлийг Мөрөн суманд болон Хэнтий аймгийн ойр орчимийнханд авчирнa. Энэхүү төсөл нь Мөрөн суманд ажлын байр бий болгох замаар шууд болон шууд бус утгаараа тус сумын урт хугацааны хөгжлийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд дэмжлэг болох юм. Энэ хоёр давуу тал  нь илүү эрчимтэй хөгжих бодит байдлын үндэс болнo.

Хүмүүст зориулсан тогтвортой ажлын байр болон авъяаслаг залуусын сонирхолыг татах бодит зүйлс нь эрүүл нийгмийн тулгуур болдог. Чандганы цахилгаан станц нь 1,800 мэргэжлийн туршлагатай ажилчдыг алын байраар хангах  бөгөөд орон нутгийн бусад ажлын байрны үр өгөөжийг нэмэгдүүлнэ. Тухайлбал худалдаа арилжаа, тээвэр, логистик болон орон байр хөлслөх зэрэг үйлчилгээнүүдийг давхар дэмжинэ. Хөрөнгө оруулалтын ийм төсөл нь тухайн нутаг оронд байнгын ажлын байр бий болгохын зэрэгцээ туршлагатай мэргэжилтэн, их дээд сургууль төгсөгчдөд боломж олгодог бөгөөд үүгээр дамжуулан амжилттай, тогтвортой эдийн засгийн  нөхцөл бүрдүүлнэ.

Баталгаатай ажлын байр ба бизнес эрхлэх боломж нь нутаг орон, суурин газруудын хөгжлийг улам бүр бэхжүүлдэг. Айл өрх орлогын найдвартай эх үүсвэртэй болно. Хүүхдүүд сурч боловсрох, тоглох наадах нь илүү аюулгүй, тохь тухтай болно. Нутаг ороны цэцэглэн хөгжилт нь Чандганы цахилгаан станц мэтийн урт хугацааны төсөлд  тулгуурлаж байдаг. Дэд бүтэцэд хөрөнгө оруулсан төсөл нь үндэсний хийгээд орон нутгийн хөгжлийн зайлшгүй хэсэг байдаг бөгөөд шаардлгатай дэд бүтцийг үүсгэснээр хот, суурин газрууд үүсч хөгжихөд доривтой хувь нэмэр оруулдаг. Орон нутгийн захиргаатай хамтран боловсруулж Профэси коал компанийн санхүүгийн дэмжлэгтэйгээр боловсруулах гэж буй  Мөрөн сумын хөгжлийн хөтөлбөрийг сумын хэмжээнд шинэ дэд бүтэц барьж ашиглалтанд оруулах, нийгмийн, соёлын болон нийтийн үйлчилгээг бий болгох зорилготой.

Дэд бүтцийн урт хугацааны төлөвлөлтгүйгээр хөгжих дэвших аргагүй юм. Чандганы цахилгаан станц нь Мөрөн суманд барилга байгууламж, зочид буудал ба автомашины зогсоол барих ажлыг дэмжих бa хамгийн чухал нь нэгдсэн цэвэр, бохирын усны шугам сүлжээ, цахилгаан ба дулааны эх үүсвэрийг тавина. Ийм төрлийн хөрөнгө оруулалт нь нутаг ороны оршин тогтнолд удаан хугацааны нөлөөлөл үзүүлдэг.

Чандганы цахилгаан станцыг барьж дуусах үед 800 гаруй айл өрх Мөрөн суманд шинээр суурьшсан байх болно. Улаанбаатар хотоос гадна орших суурин газрууд өргөжин тэлж, цэцэглэн хөгжих нь эдийн засгийг өсгөх хөшүүрэг болохын зэрэгцээ Монгол оронд бүхэлд нь ашиг тусаа өгнө.

Чандганы цахилгаан станцын төсөл нь хариуцлагатай хөрөнгө оруулалтын загвар болж чадна. Нутгийн соёл, уламжлалыг хүндлэхийг эрхэм болгосоны үндсэн дээр эрдэмтэд, мэрэгжилтнүүд байгаль орчны өргөн цар хүрээтэй судалгаа явуулж нутгийн мал аж ахуй, бэлчээрт сөрөг нөлөө үзүүлэх эсэхийг сайтар тооцоолсон. Төсөл бүрэн хүчин чадлаар хэрэгжиж эхлэх үед эдгээр нөлөөг хамгийн бага хэмжээнд барьж чадна. Үүнтэй адилтгах төсөл нь аймаг, сумын төвтэй хамтран ажиллаж нийт Монгол улсын хэмжээнд шудрага хөгжил дэвшил авч ирэх нь дамжиггүй.

Илүү олон сайн ажлын байр, бат бэх гэр бүл, тогтворжсон үйлдвэр аж ахуй: Өнөөдөрийн хот, суурин газруудад хийж буй хөрөнгө оруулалт нь маргаашийн Монгол орныг цэцэглэн хөгжүүлэх болно. Гадаадын хөрөнгө оруулалт нь эерэг өөрчлөлтийг авч ирнэ. Гэхдээ ийм төслийн амжилт нь тэдний бүтээмжийн чадвар болон тухайн нутаг оронд туслах, дэмжихээс хамаарна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж