Сургалт зохион байгуулав

Хуучирсан мэдээ: 2012.06.21-нд нийтлэгдсэн

Сургалт зохион байгуулав

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран өнөөдөр нийслэлийн “Хангарьд” ордонд “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах” тухай хуулийн талаар сургалт зохион байгууллаа. Сургалтад Улаанбаатар хотын Захирагчийн алба, Нийслэлийн харъяа агентлагууд, газрууд, дүүргүүдийн төлөөллүүд оролцсон байна. Тус сургалтад Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Өрсөлдөөний хяналт зохицуулалтын газрын дарга С.Цогтгэрэл “Тендер шалгаруулалтыг явуулахдаа захиалагч нарын гаргадаг практик алдаа” гэсэн сэдвээр, МУИС-ийн багш Э.Жавхлан “Захиалагч тендерийг хэрхэн зохион байгуулах, баримт бүрдүүлэх, үнэлэх нь” сэдвээр илтгэл тавьж, оролцогчдын сонирхсон асуултанд хариулж , зөвлөгөө өгсөн байна.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж