Usher-ын шинэ цомог тэргүүлж байна

Хуучирсан мэдээ: 2012.06.21-нд нийтлэгдсэн

Usher-ын шинэ цомог тэргүүлж байна

Өчигдөр “Billboard шилдэг 200” цомгийн жагсаалтыг Америкын “R&B” дуучин од Usher "Looking 4 Myself" цомгоороо дөрөв дэх удаагаа тэргүүлжээ. "Looking 4 Myself"  цомог нь түүний долоо дахь цомог бөгөөд худалдаанд гарсан эхний долоо хоногтоо л 128 мянган хувь борлогдсон байна.

Түүний араас Канадын рок дуучин Rush-н "Clockwork Angels” цомог 69 долоо хоногт 103 мянган хувь борлогдсон амжилтаар хоёрдугаарт оржээ. Харин Британийн дуучин Adele-н “21” цомог нь гуравдугаар байранд орсон байна. Кантри урсгалын дуучин Josh Turner-н "Punching Bag" цомог нь худалдаанд гарсан эхний долоо хоногтоо 45 мянган хувь борлогдож жагсаалтын дөрөвдүгээрт оржээ. Түүний энэ цомог нь “Billboard”-н Шилдэг Кантри хөгжмийн жагсаалтыг тэргүүлж байжээ.

Жагсаалтын тавдугаар байранд Их Британийн дуучин, дууны үг зохиогч Ed Sheeran-ны цомог худалдаанд гарсан эхний долоо хоногтоо 42 мянган хувь борлогдсон амжилтаар бичигдсэн байна.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж