
Лари Элисон нь дэлхийн технологийн топ компаниудын нэг “Oracle” компанийг үүсгэн байгуулагч юм. Өнгөрсөн жил Форбес сэтгүүлийн гаргасан хамгийн баян 20 амеркийн жагсаалтанд 27 тэрбум хөрөнгийн хэмжээгээрээ гуравдугаарт бичигдсэн гэнэ. Хамгийн сүүлд буюу 2012 оны зургадугаар сард Форбес сэтгүүлээс гаргасан ашиг орлого нь өссөн тэрбумтнуудын жагсаалтанд хоёрдугаарт орсон байна. Түүний хөрөнгө энэ жил 840 сая төгрөгөөр өсч, компанийх нь хувьцаа 3.1 хувиар өссөн аж. Харин Хавай арлын 370 км квадрат газрыг тэрбумтан David Murdock худалдан авсан гэнэ. Байгалийн өнгө үзэмж төгс цогцолсон Хавай арал сүүлийн арван жилийн хугаацаанд аялал жуулчлалаас хамгийн их ашиг олжээ. Лхагва гаригт Хавайн арлын захирагч Neil Abercrombie-ийн мэдээлснээр ноён Элисон эртнээс арлыг худалдан авах сонирхлоо мэдэгдэж байсан ба тэрбээр хамгийн дээд үнийн саналыг тавиад байгаа юм байна.