Сэлэнгийн тооллого дуусах дөхжээ

Хуучирсан мэдээ: 2012.06.21-нд нийтлэгдсэн

Сэлэнгийн тооллого дуусах дөхжээ

Өнгөрсөн сарын 25-наас улс орон даяар эхэлсэн ХАА-н иж бүрэн тооллогын ажил Сэлэнгэ аймгийн хувьд шувтарч байна. Анх удаа бүрэн хэмжээнд явуулсан ХАА-н тооллогод тус аймгийн хэмжээнд 9871 аж ахуйн нэгж, өрх хамрагдах тооцоо байсан ч 10299 аж ахуйн нэгж, өрх тоолуулж, биелэлт 104.3 хувьтай гарчээ. Сумдаас Мандал, Сайхан, Орхонтуул, Хүдэр, Жавхлант, Зүүнбүрэн 100-аас дээш хувьтай хамрагдаж, тооллогын ажлыг сайн зохион байгуулсан байна. Ийнхүү Сэлэнгэчүүд ХАА-н салбартаа бодит мэдээллийг цуглуулж аймаг, орон нутгийнхаа эдийн засгийн төлөв байдал, хүмүүсийн амьдралын түвшинг тодорхойлон гаргах бололцоотой болсон талаар Сэлэнгэ аймгаас мэдээллээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж