Нийслэлд амьдрах виз үнэтэй болно

Хуучирсан мэдээ: 2010.05.12-нд нийтлэгдсэн

Нийслэлд амьдрах виз үнэтэй болно

Хотод
амьдрах сайхан. Даанч саар зүйл нь сайнаасаа дэндүү олон. Өглөө
босоод гараа угаах ус нь мөнгө, ажилдаа хүрэх унааны мөнгө, хоолны
мөнгө, орой гэртээ харихын тулд дахиад л мөнгө. Өдөржин галласан зуух
яндангийн утаагаар амьсгалж хордоно. Агаар нь хүртэл тааламжтай биш.
Ийм хот руу иргэд тэмүүлсээр л. Хаана амьдрах нь хүний эрх ч бусад
суурин газар амьдрахаас өртөг өндөр ч илүү таатай нөхцөл байгаа болоод
л хотод амьдрах гэж дурлана.
Заримынх амьдралын шаардлага ингэж бүрддэг болов уу. 370 жилийн түүхтэй
их хотын өдөр тутмын амьдралыг 20 хуулиар зохицуулдаг байна. Гэвч хууль
хуучирч шинэчлэх цаг болжээ.

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн найруулж УИХ-аар
хэлэлцэж байгаа юм.

Нэг сая гаруй хүнтэй нийслэлийн хүн амын тоо, машины ачаалал хэт
ихэссэн. Үүнийг дагаад асуудал мундахгүй. Хэт төвлөрлийг
саармагжуулахын тулд хотод амьдрах тасалбарыг үнэтэй болгохоор
парламентаар ийнхүү хэлэлцэж эхлээд байна. Өөрөөр хэлбэл, та бусад
суурин газар болоод хөдөөнөөс нийслэлд шилжин суурьших, эсвэл
Улаанбаатарт амьдарч байгаа бол мөнгө төлнө гэсэн үг.
Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж