Kristen Stewart хамгийн их ашиг олжээ

Хуучирсан мэдээ: 2012.06.21-нд нийтлэгдсэн

Kristen Stewart хамгийн их ашиг олжээ

“Forbes.com” сайтаас хамгийн өндөр хөлстэй эмэгтэй жүжигчнийг жил бүр тодруулдаг. Энэ жилийн хамгийн их “цалин” авсан эмэгтэй жүжигчнээр "The Twilight Saga" киноны Bella Swan-ы дүрээр алдаршсан жүжигчин Kristen Stewart тодорчээ. Тэрбээр өдгөө 22 настай билээ.

Жүжигчин Kristen Stewart 2011 оны тавдугаар сараас 2012 оны тавдугаар сарын хооронд 34,5 сая ам.долларын ашиг олсноороо тэргүүн байранд бичигдсэн байна. Харин  Angelina Jolie дөрөвдүгээр байр руу ухарчээ. Жүжигчин Cameron Diaz 34 сая ам.долларын ашгаар хоёрдугаар байранд орсон байна.

Forbes.com сайт нь жүжигчдийн агентлаг, менежер, хуульч зэрэг хүмүүсээс жүжигчдийн цалин хөлс, ашиг орлого, цэвэр ашиг, нэмэлт орлого, зар сурталчилгаанаас олсон орлого зэргийг нь үндэслэн энэхүү жагсаалтаа гаргадаг аж.
Харин Оскарын шагналт жүжигчин Sandra Bullock 25 сая ам.долларын орлогоор жагсаалтын гуравдугаарт бичигджээ. Жагсаалтыг тэргүүлсэн арван эмэгтэй жүжигчдийн нийт орлого нь 200 сая ам.доллар болсон бол эрэгтэй жүжигчдийнх үүнээс нилээд хэмжээгээр их байсан байна. Жагсаалтыг тэргүүлсэн арван эрэгтэй жүжигчид нийт 361 сая ам.долларын ашиг олжээ. 

Б.Анхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж