Гутлын “тоос сорогчтой” гишгүүр бүтээжээ

Хуучирсан мэдээ: 2012.06.21-нд нийтлэгдсэн

Гутлын “тоос сорогчтой” гишгүүр бүтээжээ

Японы Palonia Furyokuki компани шинэ гутлын гишгүүрийг бүтээсэн байна. Энэ гутлын гишгүүр нь тоос сорогчтой адил ажиллах зарчимтай ба дээр нь гишгэхэд гутлын улан дахь бүх тоос шороог маш хурднаар сорж цэвэрлэж чадах гэнэ.

Гутлын гишгүүр нь олон зуун резинэн товчлууртай төмөр гадаргуунаас бүтнэ. Энэ гишгүүр дээр алхах үед хөдөлгөөн мэдрэгч нь түүнийг илрүүлсэнээр гишгүүрний доод хэсэг нь вакум системд шилжинэ.Тэгээд гишгүүр дээр гишгэх үед дээр нь байрласан товчлуурнууд дарагдан вакум нь гутлын тоос шороог сорж авах аж. Сорогдсон тоос шороо нь салгаж авах зориулалттай тусгай хэсэгт хуримтлагдана.

Энэ гутлын гишгүүрний одоогийн загвар нь нилээд урт хэмжээтэй ба 6000 гаруй ам.долларын үнэтэй аж.

Бичлэгийн ЭНД дарж үзнэ үү

Т.МӨНХТҮВШИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж