Нийслэлд 72 эх амаржжээ

Хуучирсан мэдээ: 2010.05.12-нд нийтлэгдсэн

Нийслэлд 72 эх амаржжээ

Өнгөрсөн мягмар гаригт буюу өчигдөр нийслэлд 72 эх амаржсан байна. 39 хүү, 33 охин дуу хадаан мэндэлж, ээж аавыгаа баярлуулжээ. Үүнээс Эх нялхсын эрдэм шинжилгээний төвд 18 эх амаржсаны 10 нь хүү, найм нь охин, нийслэлийн нэгдүгээр амаржих газарт 22 эх амаржсаны 12 нь хүү, 10 нь охин байжээ. Харин Хоёрдугаар амаржих газарт 15 эх нярайлснаас найман хүү, долоон охин, гуравдугаар амаржих газарт 17 эх амаржсанаас есөн хүү, найман охин мэндэлжээ.
Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж