
Ирэх олимпийн наадамд эх орон, ард түмэн, тамирчдаа төлөөлөх шигшээ багийн тугчаар Монгол Улсын Гавьяат тамирчин Б.Сэр-Од тодорчээ. Олимпийн наадамд оролцох Монголын баг тамирчдын салхийг хагалж, хамгийн түрүүнд олимпийн эрхээ авсан тул түүнд ийн хүндэтгэл хүлээлгэсэн байна. Түүнчлэн олимпийн хөтөлбөрийн дагуу марафон гүйлтийн эрэгтэйчүүдийн тэмцээн хамгийн сүүлийн өдөр буюу наймдугаар сарын 12-нд болно. Харин олимпийн нээлтийн ёслолд оролцож буй тамирчин нь ёслол эхлэхээс дуусах хүртэл хэдэн цагийн турш зогсоо байж, ядрах тал байдаг тул олимпийн хамгийн сүүлийн өдөр "дайралтаа хийх" хуваарьтай Б.Сэр-Одыг сонгосон нь ч учиртай ажээ.
С.ЦЭЛМЭГ