Оюутолгойн бүтээн байгуулалт 90 хувьд хүрчээ

Хуучирсан мэдээ: 2012.06.21-нд нийтлэгдсэн

Оюутолгойн бүтээн байгуулалт 90 хувьд хүрчээ

Энэ талаар сая Оюутолгой компанийн ТУЗ-ийн дарга Г.Батсүх, Оюутолгойн Ерөнхийлөгч болон гүйцэтгэх ерөнхий захирал Камерон МакРей нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Энэ зургадугаар сарын 15-ны байдлаар төслийн бүтээн байгуулалтын 90 хувийг гүйцэтгэжээ.

Энэ мэдээг ноён Г.Батсүх “Тиранозаурус Батаар”-ын дуулиан болоод дуучин н.Амартүвшингийн амжилттай эн зэрэгцэх бас нэг гайхамшиг хэмээн тодотголоо. Оюутолгой уурхай төлөвлөсөн хугацаанаасаа зургаан сарын өмнө буюу энэ оны сүүлийн улиралд багтааж хүдэр боловсруулах анхны ажлаа хийх юм байна. Бүр тодрууулбал ирэх наймдугаар сарын дундуур анхны зэсээ үйлдвэрлэж оны сүүлээр экспортод гаргахаар болжээ. Нийт 33 сарын хугацаанд хийхээр төлөвлөсөн ажлаа 27 сарын дотор амжуулж байгаа нь зэсийн үнэ тогтвортой байгаа үед бүтээгдэхүүнээ борлуулах, Монголд орж ирэх татвар, төлбөрийг тэр хэмжээгээр  наашлуулж байгаа хэрэг гэдгийг энэ үеэр дуулгасан юм. Энэ тухай дэлгэрэнгүй сурвалжлагыг удахгүй хүргэнэ.

                            Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж