Суут хөгжмийн зохиолч Дж.Вердиг алдаршуулсан гурван том дуурийн нэг болох “Травиата” дуурь нь анх 1853 оны гуравдугаар сарын 6-нд Венец хотноо тоглож байсан бол манай улсад 1977 оны дөрөвдүгээр сарын 9-нд Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа амилуулж байжээ. Дж.Вердийн бичсэн дуурийг судлаачид амьдралтай илүү ойр хэмээн дүгнэдэг байна. “Травиата” дуурийн тухайд 1852 онд нэрт зохиолч А.Дюмагийн “Камелита хатагтай” жүжгийг Дж.Верди үзэж байхдаа санаагаа олж хөгжмөөр хүний нарийн сэтгэл хөдлөлийг илэрхийлж гаргасан гэдэг. Энэ өдөр Дж.Верди алдарт “Трубадур” дуурийг бичиж дуусгаад театртаа хүлээлгэн өгсөн байжээ. Хэдийгээр Дж.Верди энэ дуурийг бичихээр маш их яарсан ч өөрийн бодож төлөвлөж байснаас урт цагийг энэ дуурьд зарцуулсан гэдэг.
Виолетта Альфред хоёрын хайр сэтгэлийн ээдрээ, эмгэнэлт төгсгөлийг харуулсан энэхүү дуурийн алдарт “Хундагын дуу”-г хүн болгон мэддэг бөгөөд түүнийг хэн хэрхэн амьдруулж буйг харах гэж сонгодог урлаг сонирхогч хэн бүхэн шунан дурладаг билээ.