Гадаадад байгаа монгол иргэдийн саналын хуудас бүхий битүүлжилсэн савыг өнөөдөр Сонгуулийн ерөнхий хороонд хүлээлгэн өглөө. УИХ-ын 2012 оны ээлжит сонгуульд гадаад улсад ажиллаж, амьдарч байгаа монгол иргэд анх удаа саналаа өгөх эрхтэй болсноор Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар байрладаг 39 улсад сонгуулийн санал авах ажлыг зохион байгуулсан юм. Ингээд санал хураалтад нийт 2779 сонгогч хамрагдсан ба тэдний саналыг гадаад улсуудад санал хураах ажлыг гүйцэтгэсэн салбар комиссоос битүүмжлэн явуулсныг өнөөдөр ийн СЕХ-нд хүлээлгэн өглөө.
СЕХ эдгээр саналыг хуулийн дагуу зургадугаар сарын 28-нд тоолох юм.
Б.БАТ