Багануур дүүргийн хэрэглэгчдэд сургалт явуулна

Хуучирсан мэдээ: 2010.05.12-нд нийтлэгдсэн

Багануур дүүргийн хэрэглэгчдэд сургалт явуулна

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгээс хамтран нийслэлийн Багануур дүүрэгт энэ сарын 21-нд иргэдэд хүнсний болоод ахуйн хэрэглээний бүтээгдэхүүнийг чанар, стандартыг хамгийн энгийн аргаар хэрхэн таних, хаана хандах, хууль  эрх зүйн талаар сургалт, өдөрлөгийг зохион байгуулах гэж байна.
Засгийн газраас “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөр”-ийг өнгөрсөн оны 12 дугаар сард баталсантай холбоотойгоор Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар энэхүү ажлыг хэрэгжүүлэх үүргийнхээ дагуу үндэсний үйлдвэрлэгч, байгууллага хамт олонтой хамтран хэрэглэгчдэд эрүүл, аюулгүй хүнсийг хэрхэн таних, шошго сав баглаа боодлын зөв хэрэглээ, хадгалалтыг хэрхэн мэдэх зэрэг сургалт сурталчилгааны ажлыг сар тутамд хийж байгаа аж. Өнгөрсөн сард үндэсний үйлдвэрлэгч “Витафит” ХХК-ийн нэрийн бүтээгдэхүүн хэрхэн яаж бүтдэг, бүтээгдэхүүний орц найрлагад юу ордог зэргийг таниулах үүднээс “Хэрэглэгчийн боловсрол төв”-тэй хамтран нээлттэй өдөрлөг хэрэглэгчдийн дунд зохион байгуулжээ.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж