Жил жилийн наадамчдын бухимдал нь яах аргагүй авто машины зогсоол байдаг. Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт зай талбайгаа ашиглах авто машины тоог боломжоороо нэмж байгааг салбар хорооныхон онцолсон. Энэ жил Төв цэнгэлдэх орчмын автомашины зогсоолын тоог 2000 гаруйгаар нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа гэлээ. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн эргэн тойронд авто машины А, Д, Ж, Б, Ү, цэнхэр М, улаан М, Г гэсэн найман төрлийн автомашины зогсоол ажиллуулдаг байсан. Үүн дээр 2000 зогсоол нэмж байгаа бөгөөд үүнийг хэрхэн зохицуулах нь одоогоор тодорхойгүй байна гэлээ. Өнгөрсөн жил 3000-8000 төгрөг нь энгийн, 10-20 мянган төгрөгийн зэрэглэлтэй зогсоолууд байсан юм. Зөвшөөрлийг Замын цагдаагийн газар болон дүүргийн харьяа замын цагдаагийн байгууллагуудаас олгодог. Одоогоор автомашины зогсоолын тоог нэмж байгаа учраас зөвшөөрлийг хэрхэн олгох нь тодорхойгүй байна. Мөн Үндсэний их баяр наадмаар Хурдан морьдын уралдаан үзэхээр Хүй долоон худгийг зорих иргэдийн тав тухтай орчинг бүрдүүлэхээр авто машины зогсоолыг 1500-аар нэмж, 4500 зогсоолтой болгожээ.
Ш.ЧИМЭГ