“Samsung” зохиогчийн эрхийн заргаа авчээ

Хуучирсан мэдээ: 2012.06.21-нд нийтлэгдсэн

“Samsung” зохиогчийн эрхийн заргаа авчээ

Нидерландын шүүхээс “Apple” корпораци ухаалаг гар утас болон таблетыг интернетэд холбох технологийг “Samsung” электрониксоос хуулбарласан гэж үзжээ.

Ийнхүү Samsung зохиогчийн эрхийн заргаа авч, шүүхээс “Apple” корпорациийг өрсөлдөгч “Samsung” электрониксийн хохирлыг барагдуулах ёстой гэсэн шийдвэр гаргасан байна.

Шүүх төлөх хохирлын хэмжээг тодорхой заагаагүй ба Нидерландад зарагдсан “Apple”-ийн iPhone болон  iPad-ны ашигт суурилан тогтоох аж.

Эдгээр хоёр фирмүүд олон оронд зохиогчийн эрхийн маргаанаар шүүхдэлцээд байгаа билээ.

“Apple” болон “Samsung” нь ухаалаг гар утас, таблетын зах зээлд хамгийн хүчтэй өрсөлдөгчид юм.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж