Blackberry гар утас үйлдвэрлэгч RIM компани олон тооны ажилчдаа халж, цомхотгол хийснээр нэг тэрбум ам.доллар хэмнэнэ гэж төлөвлөсөн байна.
RIM халах ажилчдынхаа тоог удахгүй зарлах гэнэ.
Blackberry-г үйлдвэрлэгч RIM компани санхүүгийн хямралд орж, хамгийн хэцүү үетэйгээ тулгараад байна.
Тус компани шинэ бүтээгдэхүүнээ худалдаанд гаргаж, алдагдлаа нөхөхөөр төлөвлөж байсан ч амжилтгүй болоод байгаа юм.
Тиймээс цомхотгол хийх нь хамгийн зөв шийдвэр хэмээн тэд мэдэгджээ.
RIM өнгөрсөн онд мөн 2000 ажилтнаа халж, 16500 ажилтантай үлдээд байсан ч ийнхүү дахин цомхотгол хийхээр боллоо.
Мэргэжилтнүүдийн тооцоолж буйгар RIM компани хамгийн багадаа 6000 ажилтан халах төлөвтэй байгаа гэнэ.
Т.МӨНХТҮВШИН