Газрын тосны үнэ эрчимтэй буурч байна

Хуучирсан мэдээ: 2012.06.21-нд нийтлэгдсэн

Газрын тосны үнэ эрчимтэй буурч байна

Олон улсын зах зээлд Брэнт маркийн газрын тосны үнэ огцом
буурч эхэллээ. Энэ сарын 17-ны байдлаар газрын тосны үнэ 99 ам.доллар/баррелийн
үнэтэй байсан бол өнөөдрийн байдлаар 92 ам.доллар/баррель болтлоо буугаад байна.
Энэ нь АНУ-ын газрын тосны нөөц шинжээчдийн тооцоолж байснаас өндөр гарсантай
холбоотой юм. Өнгөрсөн долоо хоногийн байдлаар АНУ-ын газрын тосны нөөц 387.3
сая баррель байсан нь 1990 оноос хойшхи хамгийн өндөр үзүүлэлт дундаа дээрээсээ
хоёрдугаарт орохуйц их хэмжээ ажээ. Энэ сарын 15-ны байдлаар тус улсын газрын
тосны нөөц 2.86 сая баррелиар нэмэгдсэн байна. Шинжээчдийн хувьд нөөцийн хэмжээ
1 сая гаруй баррелиар нэмэгдэх болов уу гэсэн таамгийг өмнө нь дэвшүүлээд
байсан юм. Нөгөөтэйгүүр АНУ-ын Холбооны нөөц эдийн засгийг сайжруулах хүрээнд
тодорхой алхмуудыг хийхээр өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэнээр газрын тосны үнэ
харьцангуй нэмэгдэх магадлалтай байсан ч байдал ийнхүү өөрөөр эргэж өрнөж байна.
Одоогийн байдлаар газрын тосны үнэ буурсаар байна. АНУ-ын
WTI 
маркийн газрын тосны үнэ ч нэлээд буурч 80.4 ам.доллар/баррельд хүрч үнэлгээ
нь 70-ын үзүүлэлт рүү шат доошлоход ойрхон иржээ.

 

Б. Төгс

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж