Тэрийг би шүтэж бас хайрлаж явдаг

Хуучирсан мэдээ: 2010.05.12-нд нийтлэгдсэн

Тэрийг би шүтэж бас хайрлаж явдаг

…Миний найз бусдын адил хүүхэд насандаа
жаргаагүй ээ хүүхэд бүр шиг эцэгтээ эрхэлж өсөөгүй ээ гэхдээ тэр эцгийн
ухаантай эр хүн болж өссөн. Би энд найзыгаа магтах гэсийн гайхамшигт тэр
хатуужил эрс ширүүн зан хүн ухааныг нь магтах гэсийн дэмий хоосон үг биш
дэвэргэж хөөргөж хошгоруулах биш зүгээр магтах гэсийн.

…Яагаачгүй эрт амьдрал үзээд
яадагаа алдаж эвдрээгүй ээ миний найз. Эцгийн хайр амсаагүй болохоор
дотоод
ертөнц нь биднээс өөрөө. Наснаасаа эрт ухаан сууж намайг бас бусад
нөхдийг минь
үлгэрлэсэн гавъяатай миний найз. Муу сайн бүхнийг надад анх үзүүлсэн
яалт ч
үгүй бахархмаар хүн миний найз. Намайг үлгэр сонсоод тарвалзан унтдаг
байхад
тэр орон дотроо нууцаар уйлдаг байсаан. Би өвөөгөөрөө даалгавараа
хийлгэн өөрөө
залхуурдаг байхад тэр хүнээс илүү амьдрахын төлөө хичээлээ сайн сурч
эрдэмтэй
хүн болноо гэж бүхнээ дайчлан сурдаг байсаан миний найз. Надаас бүх
юмаараа
түрүүлж гишгэдэг миний найз. Хүн хүчээрээ биш ухаанаараа амьдардаг
гэдгийг
надад ойлгуулсан буянтан тэр минь. Аз жаргал гэж юу болох зовлон гэж юуг
хэлэх
гэр бүл хэнийх байх ёстой вэ гээд олон олон зүйлийн ялгааг таниулж
онцгой ихээр
гэгээрүүлсэн хүн миний найз.

Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж