Хустайн нурууны 13 бугыг хууль бусаар агнасан хэргийн холбогдогчийг нь тогтоохоор цагдаагийн байгууллагынхан шуурхай ажилласны хүчинд хэрэгт холбогдох сэжигтнүүдийг баривчилжээ. “Монголын цахилгаан мэдээ” сонины сэтгүүлч Я.Баярын тодруулснаар уг хэрэгт холбогдуулан Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын иргэн Б, Увс аймгийн харьяат Б нарыг саатуулаад байгаа аж. Сэжигтнүүдийг саатуулах үед Хөвсгөл аймгийн харьяат Б-гийн гэрээс 86 ширхэг бугын сүүл, 20 ширхэг баавгайн савар, 9 хүдрийн заар, гахайн засаа, бугын чив гарсан байна. Харин түүнд ангийн эд зүйлс нийлүүлдэг гэх Увс аймгийн харьяат Б-гийн машинаас нь 30 гаруй бугын эвэр мөн тооны чив, сүүл гарчээ. Дээрх эд зүйлийг худалдан авсан ченжүүд бугыг хэн агнасан , тэдэнд хэн бараа нийлүүлдгийг ихэд нууцалж, “Утсаар ярьсан Буриадуудаас авсан. Утасны дугаар ыг нь тэмдэглэж аваагүй ” хэмээн мэлзэж байгаа ажээ. Түүнээс гадна Улсын мөрдөн байцаах газраас уг хэрэгтэй холбогдуулан өнгөрсөн амралтын өдөр “Цайз” захын ченжүүд болох Д,Т нар болон тэний гэр бүлийнх нь хүмүүсийг мөн холбогдуулан саатуулаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газрын харьяа хорих 461 дүгээр ангид цагдан хорьсон гэнэ.
Э.Сар