Тулузад банк барьцаалсан этгээдийг баривчлав

Хуучирсан мэдээ: 2012.06.21-нд нийтлэгдсэн

Тулузад банк барьцаалсан этгээдийг баривчлав

Францын цагдаа нар Тулуз хотын нэгэн банкинд дөрвөн хүнийг долоон цагийн турш барьцаалсан этгээдийг баривчилжээ.  Хүмүүсийг барьцаалж мөнгө нэхсэн гэмт этгээдэдийн шаардлагыг Францын цагдаа нар хүлээж аваагүй байна. Цагдаа нар гэмт этгээд рүү гал нээж, барьцааны хүмүүсийг сулласан байна. Өөрийгөө алан хядагч Аль-Кайда бүлэглэлтэй холбоотой гэж ярьсан гэмт этгээд өнгөрсөн Мухамед Мераг хөнөөсөн Францын тусгай албаныхантай яриулахыг шаардсан аж. Алжир гаралтай Мухамед Мера гэгч этгээд өнгөрсөн гуравдугаар сард Францын Тулуз, Монтобан хотод долоон хүнийг буудаж хөнөөсөн юм. Банкинд хүн барьцаалсан этгээдийг цагдаа нар баривчлахаас өмнө тэрбээр барьцааны хоёр хүнийг суллажээ. Гэмт этгээд гуяндаа хөнгөн шархадсан талаар Францын цагдаагийн газрын албаны хүмүүс ярьсан байна. Гэмт этгээд барьцааны хүмүүсийг гэмтээж шархтуулаагүй байсан гэнэ. Тэрбээр Тулуз хотын CIC банк руу орон нутгийн цагаар 10:10 цагийн үед орж, банкны менежер болон өөр гурван хүнийг барьцаалсан байна. Халдлагын дараа банкны ойр орчмын газар харуул хамгаалалт гаргаж, ойролцоох хоёр дунд сургуулийг хаажээ. Банкинд хүн барьцаалсан этгээд нь Алжир гаралтай Францын иргэн гэнэ. 23 настай гэмт этгээд өөрийгөө хядагч Аль-Кайда бүлэглэлийн гишүүн, Афганистан болон Пакистанд байсан хэмээн мэдүүлсэн гэнэ. Францын цагдаа нар түүний Аль –Кайдагийн гишүүн гэдэг нь худал төөрөгдүүлэлт эсэхийг шалгаж байгаа юм байна.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж