Лондонд Сомалийн нууц уулзалт эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2012.06.21-нд нийтлэгдсэн

Лондонд Сомалийн нууц уулзалт эхэлжээ

Өчигдөр Сомали болон Сомалиленд улсуудын төрийн тэргүүнүүд Бүгд Найрамдах Сомалиленд улсын ирээдүйн талаарх анхны албан ёсны зөвлөлдөх уулзалтыг Лондонд эхлүүлжээ.

Бүгд Найрамдах Сомалиленд улс нь 1991 онд Сомалигаас салж тусгаар тогтнолоо зарлахыг хүссэн байна. Гэвч үүнийг нь олон улс хүлээн зөвшөөрөөгүй байгаа юм. Сомалиленд улс тусгаар тогтнолоо зарласнаасаа хойш Сомали улстай энх тайвны харилцаа холбоотой байхыг хичээж ирсэн байна. Энэхүү уулзалт нь өчигдөр, өнөөдөр хоёр өдрийн турш Лондогийн ойролцоо нууц газарт болж байгаа ажээ. Их Британи, Норвеги болон Европын холбоо хоёр улсыг тохиролцох гэрээ хэлэлцээр байгуулах хүсэлтэй байгаа тухай мэдэгджээ. Өнгөрсөн хоёрдугаар сард Лондонд дэлхийн 40 орны тэргүүнүүд уулзаж, Сомалигийн далайн дээрэмчдийг барих, алан хядлага болон улс төрийн тогтворгүй байдлын талаар авч хэлэлцсэн билээ. Энэхүү уулзалтанд Сомалиленд улс оролцохыг зөвшөөрсөн байна. Сомалигийн шилжилтийн Засгийн газрын бүрэн эрх ирэх наймдугаар сард сонгогдох шинэ ерөнхийлөгчид эрх мэдлийг шилжүүлэн өгснөөр дуусгавар болох  ажээ.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж