Дуучин Кристина Агулера багад нь ээжтэй нь хамт зодож дарамталдаг байсан эцгээсээ олон жилийн өмнө холбоогоо тасалжээ. Кристина Агулера аавтайгаа олон жил уулзаагүй бөгөөд өвөө эмээ дээрээ ч очихоо больсон аж. Харин олон жилийн өмнө холбоогоо тасалсан дуучны өвөө эмээ хоёр нь хүнд өвчин тусч, түүнтэй уулзах арга зам хайж эхэлжээ. Кристинагийн авга ах саяхан нэгэн сэтгүүлд “Бид Кристина болон түүний хүүтэй уулзахыг тэсэн ядан хүлээж байна” хэмээн ярьсан гэнэ. Авга ахынх нь хэлснээр Кристинагийн 86 настай өвөө, 82 настай эмээ нь хоёулаа хүнд өвчтэй гэнэ. Кристина Агулера аавтайгаа эвлэрэх цаг нь болсон гэдэг ч аав охин хоёр шиг уулзаагүй байгаа аж. Дуучин Кристина гэр бүлийн тэвчишгүй уур амьсгал нь түүнийг хөгжимд дурлаж, хөгжмөөр өвчлөхөд хүргэсэн хэмээн ярьдаг гэнэ.
Н.Энх