Нийслэлийн нийтийн тээврийн газраа дэмжсэний дагуу “Автобус-3” компанийн автобусанд жолооч болон мөнгө хураагчийн оролцоогүйгээр буудал зарлах 79 төхөөрөмжийг суурилуулсан байна. Энэхүү нээлтийн арга хэмжээ өчигдөр “Автобус-3” компанийн байранд болсон юм. Буудал зарлагч нь байршил, буудал зарлахаас гадна зорчигчдод анхааруулга, сэрэмжлүүлэг сонордуулах гэнэ.
Өвлийн цагт автобусны цонх цантсаны улмаас зорчигчид хаана явж байгаагаа харахгүй буудал андуурч буудаг гэсэн санал гомдлын дагуу ийнхүү автобусанд буудал зарлагч суурилуулсан тухай албаныхан мэдээлж байна.
У.БОЛОР