Бүсгүйчүүд найз залуугаа өөртөө ухаангүй дурласан гэж үзээд “Одоо хашаа ч явахгүй” хэмээн сэтгэл амардаг. Ингээд гэр бүлийн харьцаагаа улам бэхжүүлэхийн оронд харин ч хэнэггүй байдлаасаа болж хайртай залуугаа алддаг.
-Эрчүүд эмэгтэй хүнийг уяатай мэт байнга холбоотой байж, утсаар хаана юу хийж буйгаа тогтмол асууж лавлан хэзээ гэртээ харихаа мэдэж байхыг хүсдэг. Үүнд ямар ч эр хүн дургүй байдаг.
-Гэр бүл хүүхдийн тухай яриа бол эрчүүдийн хувьд хамгийн хүнд сэдэв. Яагаад гэвэл эр хүн сайхан бүсгүйг эргүүлж байхдаа юуны түрүүнд зөвхөн энгэр зөрүүлэхийг боддог.
-Эр нөхрөө найз нартайгаа уулзахыг нь хориглох хэрэггүй. Гэр бүл зохиохоор шийдсэн эрчүүд үүнийг маш эмзэг хүлээж авдаг.
-Ойр дотно хүмүүс бие биенээ өхөөрдсөн нэрээр дуудах нь хэвийн үзэгдэл. Харин хөндлөнгийн хүний дэргэд элдэв нэр хочоор нь дуудвал эрчүүдэд таалагдаггүйг анхаараарай.
-Ирээдүйн амьдралаа хэт төлөвлөж ярих нь эрчүүдэд хүнд дарамт болдог. Юуны түрүүнд бүсгүй та а гэрийн эзэгтэйн үүргээ сайн гүйцэтгэ. Арвич, хямгач бай. Хэрэв нөхөр чинь уурлаж бухимдаад байвал танай гэр бүлд сайн зүйл огтхон ч авчрахгүй гэдгийг санаарай.